日本語 ENGLISH
Заримдаа итгэхийн тулд харах хэрэгтэй болдог. Агуу хүмүүс боломжийг бүтээдэг. Ухаантнууд боломжийг ашигладаг. Сул дорой хүмүүс боломжийг хүлээдэг. Тэнэгүүд боломжийг алддаг. Бага багаар, алхам алхамаар, хэн бүхэнд оргилд хүрэх боломж байдаг.

БиоЭнерги

Гэрлэн бүрхүүл буюу Аура 
Хүний биеийг бид нүдэнд үзэгдэх махан бие л байдаг гэдгээр бодож байсан. Гэтэл сүүлийн үед хүний бие нь махан биеэс гадна био энерги буюу гэрлэн бүрхүүл буюу "AURA" гэж байдаг талаар их яригдах болсон ба энэ нь шинжлэх ухааны үндэслэлтэйгээр байдаг гэдэг нь тогтоогдож, түүгээр ч барахгүй гэрлэн бүрхүүлийг тодорхойлон фото зургийг нь авдаг төхөөрөмж хүртэл Монголд хэрэглэгдээд нилээд удаж байгаа билээ.
Ингээд АУРА буюу гэрлэн бүрхүүл гэж чухам юу вэ гэдгийг тайлбарлая:
Хүн болон амьд амьтан ургамал нүдэнд үзэгдэх биеэс гадна нүдэнд үл үзэгдэх гэрлэн бүрхүүлээс (гэрлэн биеэс) тогтдог гэдэг нь нэгэнт тодорхой болжээ. Энэ гэрлэн бүрхүүл гэдэг нь амьд биеийн гадуур хүрээлж байдаг нүдэнд үл үзэгдэх эрчим долгион буюу энергийн долоон давхаргаас бүрдсэн, өндгөн хэлбэртэй бүрхүүл юм. Гэрлэн бүрхүүл нь тухайн хүний сэтгэл санаа, оюун ухаан, махан бие, сүнслэг орчингоос хамаарч өнгө болон давхаргын зузаан нь янз бүр байдаг байна. Анх эхээс төрж буй хүүхдүүд харьцангуй ижил буюу бүтэн гэрлэн бүрхүүлтэй, 75% хасах цэнэгтэй, 25% нэмэх цэнэгтэй байдаг байна.

Дотоод энерги буюу Чакра 
Хүний биеийн нурууны гол дагасан Гол судал болон гол судлын дагуу орших 7-н үндсэн хүрд, гол судлын баруун зүүн талаар өгсөж уруудах 2 судал байдаг талаар та мэдэх үү? 
Энэ 3-н судал болон 7-н үндсэн хүрдний тусламжтайгаар хүний биеийн дотоод энерги бүрэлдэн тогтож, бие махбодид эерэгээр болон эсрэгээр нөлөөлж байдаг байна.
1. Үндэс хүрд буюу Муладхара: Улаан өнгөтэй, газар дэлхий, материаллаг эд юмстай холбоотой. Энэ хүрдэнд бүдүүн гэдэс, бэлгийн үйл ажиллагаа, тулгуур эрхтэний үйл ажиллагаа хамаардаг. Энэ хүрдний үйл ажиллагаа алдагдвал өтгөн хатах, шамбарам, хөдөлгөөний тулгаар эрхтэн, шулуун гэдэсний үйл ажиллагаа алдагдах зэрэг өвчлал илрэх ба айдас дарамт мэдрэх, сэтгэл санаа тогтворгүй болох, өөртөө итгэх итгэлгүй болно. Байрлал нь бэлэг эрхтэн, хошногоны амсрын хооронд, эрэгтэй хүний бэлэг эрхтний гадна уруулын хойд хананд байрлана. 

Та өөрийгөө харж байна. Таны гар хөл, эд эрхтэн танд харагдаж байна. Гүн руу нь хараад үзвэл эд эрхтэн болгон эс бөөмсөөс тогтдогийг та харах болно. /Харах шаардлагагүйгээр хүн болгон мэдэх нь ойлгомжтой./ Бүр цааш гүнзгийрүүлэн харвал та тэдгээрийн электрон нейтрон болон пронтоны түвшинд харах болно. Үүнээс цааш харвал дэд эгэл хэсгүүдийг тоосонцорууд харагдана. Эдгээрийн хооронд орших зүйлийг Алберт Эйнштэйны Тэг цэгийн талбарын энерги гэж нэрлэжээ.