日本語 ENGLISH
Заримдаа итгэхийн тулд харах хэрэгтэй болдог. Агуу хүмүүс боломжийг бүтээдэг. Ухаантнууд боломжийг ашигладаг. Сул дорой хүмүүс боломжийг хүлээдэг. Тэнэгүүд боломжийг алддаг. Бага багаар, алхам алхамаар, хэн бүхэнд оргилд хүрэх боломж байдаг.

Дотоод энерги буюу ЧАКРА

Хүний биеийн нурууны гол дагасан Гол судал болон гол судлын дагуу орших 7-н үндсэн хүрд, гол судлын баруун зүүн талаар өгсөж уруудах 2 судал байдаг талаар та мэдэх үү? 
Төв судал нь одоо цагийн болон ухаж ойлгоогүй ёс зүйн цэвэр ариун энергийг агуулж байдаг. Энэ нь зөвхөн эерэг төлөв байдлыг илэрхийлдэг ба хувьсал хөгжлийн бүхий л дэвшилтэд өөрчлөлтүүдийг энэ судлаар олдог. 
Ида судал нь өнгөрсөн үеийн далд ухамсарын энергийг тээж явах бөгөөд үүний эерэг төлөвт нь амьдрал, баяр баясал, сэтгэл хөөрөл, хүсэл эрмэлзлэл байдаг бол харин сөрөг төлөвт нь атгаг санаа, алдаа завхрал, сохор сүжиг, айдас хүйдэс, өөрийгөө дорд үзэх, садар самуунд татагдах зэрэг орно. 
Панигала судал нь ирээдүйн болон дээд ухамсарын энергийг тээн явдаг ба эерэг төлөв нь биеийн болон оюуны үйл ажиллагаа, бүтээл туурвил, өөрийгөө үнэлэх явдал байдаг бол сөрөг төлөв нь хувиа хичээх, тогтворгүй авирлах, заль мэх гаргах, ичгүүр сонжуургүй аашлах, хэт туйлшрах зэрэг болно. Энэ 3-н судал болон 7-н үндсэн хүрдний тусламжтайгаар хүний биеийн дотоод энерги бүрэлдэн тогтож, бие махбодид эерэгээр болон эсрэгээр нөлөөлж байдаг байна.  
7. Титэм хүрд буюу Амар амгалангийн хүрд гэгдэх Сахсрара: Цагаан өнгөтэй, тархийг энергээр тэтгэдэг. Тэнгэр огторгуй, сүнслэг орон зайнаас 1000 судлаар мэдээллийг хүлээн авах болон илгээж байдаг. Энэ хүрд гэмтвэл тахрины дээд хэсэг гэмтэж, зөн совин муудаж, юм хүлээн авах чадвар буурна. Толгой дээр агаарт байрлана. Сахиусан тэнгэрүүдийн толгой дээр агаарт орших halo буюу титэм нь энэ хүрдийг илэрхийлсэн байх магадлалтай. 
 
6. Мэлмийн хүрд буюу Оюун ухааны хүрд гэгдэх Аждна: Ягаан өнгөтэй, ариусал хийгээд өнчин тархины болон бусад булчирхайн хэвийн үйл ажиллагааг хангадаг. Зөн билэг, оюун ухааныг тэтгэдэг. Энэ хүрд гэмтвэл төв мэдрэлийн систем доголдох, сэтгэцийн өвчин тусах, сэтгэн бодох чадвар, зориг зүрх муудах, улмаар нүд чих хамар өвчилнө. Хөмсөгний дээр, духны гол хэсэгт байрлана. Духан дээрээ нүдтэй бурхад дүрслэгдсэн байдаг нь бас үүнтэй холбоотой болов уу. 
 
5. Хоолойн хүрд буюу Төгс жаргалангийн хүрд гэгддэг Вишдха: Цэнхэр өнгөтэй, амьсгалын эрхтэн, хоолой, сонсох эрхтэн, арьсны бүрхүүлийг энергээр тэтгэдэг. Энэ хүрд гэмтвээс амьсгалын замын элдэв өвчин, хоол боловсруулах эрхтний дээд хэсэг, дууны хавч, бамбай булчирхай зэрэг өвчлөнө. Хараалын үг, аливаа бүхнийг эсэргүүцэн муу талаас нь ярих, тамхи татах зэрэг нь энэ хүрдийг гэмтээдэг. Хоолойн ард, уртавтар тахри болон нугасны уулзвар хэсэгт байрладаг. 


4. Зүрхэн хүрд буюу Номын хүрд гэгддэг Анахата: Ногоон өнгөтэй, зүрх судасны систем, цээжний хөндий, сээр нуруу, болон гарыг энергээр тэтгэдэг. Хүнийг хайрлах, хүн ёсоор хүлээн авч ойлгох зэрэг сэтгэлийн харилцааг зохицуулдаг. Энэ хүрд гэмтсэнээр амархан гуниж гутардаг болох, зүрх судасний үйл ажиллагаа муудна. Зүрхний түвшинд, цээжний төв хэсэгт нурууны ясны дотор хананд байрлана. 


3. Наран сүлжээ хүрд буюу Манипура: Шар өнгөтэй, амьдралыг тэтгэгч хүрд гэгддэг. Элэг цөсний үйл ажиллагаа, хоол боловсруулах эрхтнүүдийг энергээр тэтгэдэг. Ходоод, элэг цөсний үйл ажиллагаа алдагдаж өвчлөх нь энэ хүрд гэмтсэнээс болдог. Хүйсний дээд талд 2 хуруу орчим зайд нурууны дотор талын хананд байрлана. 


2. Хувилгаан хүрд буюу Свадхистна: Улбар шар өнгөтэй, урам зориг, амьдралын зорилго, мэдлэг бүтээлч үйл ажиллагааг хариуцдаг. Нарийн гэдэс, бөөр, элэг дэлүү, сав зэрэг эрхтнүүдийг энергээр тэтгэдэг. Энэ хүрд гэмтсэнээр бэлгийн харьцаан дээр үндэслэсэн сэтгэлийн хямрал, таагүй байдал илрэхээс гадна шээсний замын болон нарийн гэдэсний үйл ажиллагаа муудна. Нурууны нугасны төгсгөлд орших ба урагш хойш чиглэсэн 2 цорготой. Урагш чиглэсэн цорго нь хүйснээс 4 хуруу доор байх ба арагш чиглэсэн цорго нь ахар сүүлний хавьцаа байрлана. 


1. Үндэс хүрд буюу Муладхара: Улаан өнгөтэй, газар дэлхий, материаллаг эд юмстай холбоотой. Энэ хүрдэнд бүдүүн гэдэс, бэлгийн үйл ажиллагаа, тулгуур эрхтэний үйл ажиллагаа хамаардаг. Энэ хүрдний үйл ажиллагаа алдагдвал өтгөн хатах, шамбарам, хөдөлгөөний тулгуур эрхтэн, шулуун гэдэсний үйл ажиллагаа алдагдах зэрэг өвчлөл илрэх ба айдас дарамт мэдрэх, сэтгэл санаа тогтворгүй болох, өөртөө итгэх итгэлгүй болно. Байрлал нь эрэгтэй хүний бэлэг эрхтэн, хошногоны амсрын хооронд, эмэгтэй хүний бэлэг эрхтний гадна уруулын хойд хананд байрлана.


Хүрдүүд нь хаагдах буюу эргэхгүй байхаас гадна буруу эргэж сөрөг энерги ялгаруулдаг байна. Энэ тохиолдолд эд эрхтнүүдийг энергээр тэтгэх бус хорин буцаан сорж байдаг.

No comments: