日本語 ENGLISH
Заримдаа итгэхийн тулд харах хэрэгтэй болдог. Агуу хүмүүс боломжийг бүтээдэг. Ухаантнууд боломжийг ашигладаг. Сул дорой хүмүүс боломжийг хүлээдэг. Тэнэгүүд боломжийг алддаг. Бага багаар, алхам алхамаар, хэн бүхэнд оргилд хүрэх боломж байдаг.

Гэрлэн бүрхүүл буюу АУРА

Хүний биеийг бид нүдэнд үзэгдэх махан бие л байдаг гэдгээр бодож байсан. Гэтэл сүүлийн үед хүний бие нь махан биеэс гадна био энерги буюу гэрлэн бүрхүүл буюу "AURA" гэж байдаг талаар их яригдах болсон ба энэ нь шинжлэх ухааны үндэслэлтэйгээр байдаг гэдэг нь тогтоогдож, түүгээр ч барахгүй гэрлэн бүрхүүлийг тодорхойлон фото зургийг нь авдаг төхөөрөмж хүртэл Монголд хэрэглэгдээд нилээд удаж байгаа билээ.
Ингээд АУРА буюу гэрлэн бүрхүүл гэж чухам юу вэ гэдгийг тайлбарлая:
Хүн болон амьд амьтан ургамал нүдэнд үзэгдэх биеэс гадна нүдэнд үл үзэгдэх гэрлэн бүрхүүлээс (гэрлэн биеэс) тогтдог гэдэг нь нэгэнт тодорхой болжээ. Энэ гэрлэн бүрхүүл гэдэг нь амьд биеийн гадуур хүрээлж байдаг нүдэнд үл үзэгдэх эрчим долгион буюу энергийн долоон давхаргаас бүрдсэн, өндгөн хэлбэртэй бүрхүүл юм. Гэрлэн бүрхүүл нь тухайн хүний сэтгэл санаа, оюун ухаан, махан бие, сүнслэг орчингоос хамаарч өнгө болон давхаргын зузаан нь янз бүр байдаг байна. Анх эхээс төрж буй хүүхдүүд харьцангуй ижил буюу бүтэн гэрлэн бүрхүүлтэй, 75% хасах цэнэгтэй, 25% нэмэх цэнэгтэй байдаг байна. Харин бидний тохь тухтай тансаг хэрэглээ нь гэрлэн бүрхүүлийг сэвтээж, цоолж, хасах цэнэг нь бид бүхний байнгын хэрэглээ болсон гар утас, цахилгаан бараа зэрэгт багасаж, нэмэх цэнэг нь ихдэж байдаг байна. Гэрлэн бүрхүүл нь 7-н давхаргатай гэдгийг дээр дурьдсан билээ. Үүнд:
1. Эфирэн бие - (Etheric body)
Ойролцоогоор 5мм - 5 см хүртэлх зайд орших бөгөөд махан биеийг гэрлэн биеийн бусад хэсгүүдтэй холбож байдаг энэ давхаргыг гэрлэн бүрхүүлийн эрүүл мэндийн давхарга ч гэж нэрлэдэг. Саарал өнгөтэй.
2. Сэтгэл хөдлөлийн бие - (Emotional body)
Хүний сэтгэл хөдлөл, мэдрэмжтэй холбоотой байдаг тул эфирэн биеийг бодвол илүү хөдөлгөөнтэй. Ийм ч учраас тухайн хүний тухайн байдлаас хамаарч өнгө, давхаргын зузаан нимгэн нь янз бүр хувирч байдаг. 
3. Ментал бие - (Mental body)
Хүний сэтгэхүй, оюун ухаантай холбоотой, 8 см - 20 см зайд орших тод шар өнгийн давхарга юм. Гүн бодолд орж сэтгэлээ төвлөрүүлэх үед энэ давхарга нь томорч өнгө нь ч хурц тод болдог байна. Хүн оюун ухаанаа хэр зэрэг ухамсартайгаар удирдаж чадахаас энэ давхаргын энерги хамаарч байдаг байна.
4. Астрал бие - (Astral body)
Махан биеэс ойролцоогоор 15 см - 30 см зайд орших ягаан өнгөтэй, ердийн ухамсрын хүрээний гэрлэн бие юм.
5. Эфирэн загвар - (Etheric template)
Эфирэн биеийн ихэр загвар гэгддэг, хүний биеэс 15 см - 60 см хүртэлх зайд оршдог. 5-р биеийг ашиглан 1-р бие буюу гэрлэн бүрхүүлийн эрүүл мэндийн давхарга болох эфирэн биед эмчилгээ хийж болдог. Хөгжмөөр эмчилбэл сайн нөлөө үзүүлнэ.
6. Тэнгэрлэг бие - (Celestial body)
 Оюун санааны мөн чанарын мэдрэмж болон 60 см - 80 см зайд оршдог, алтлаг мөнгөлөг өнгөтэй гэрлэн бие юм. Бясалгал хийсний үндсэн дээр тодорч харагддаг.
7. Учир шалтгааны бие - (Causal body)
Ментал биеийн оюун санааны түвшин юм. Махан биеэс 50 см - 100 см зайд орших алтлаг өнгөтэй, өндгөн хэлбэртэй гэрлэн бие юм. Бүх л гэрлэн биеийг дотроо багтаасан хамгийн дээд зэргийн бүтэцтэй давхарга.
Дээрх сүүлийн 2 давхарга буюу 6 ба 7-р гэрлэн бие нь жирийн хүмүүст бараг үзэгдэхгүй шахам байдаг бөгөөд бясалгал хийж өөрийгөө болон хорвоо дэлхийн жам ёсыг бүрэн таньсан хүнд илүү хөгжсөн байдаг. Бүрхан шашны зураг хөрөг дээр бурхадын арын дэвсгэр өнгө нь өндгөн хэлбэртэй алтлаг шар байдаг нь тохиолдлын нэгэн хэрэг биш, эрт дээр үеэс гэрлэн бүрхүүл байдаг, гэгээрсэн хүмүүсийн гэрлэн бүрхүүл нь  илүү тод, хурц харагдаж байдгийг мэдсэний үндсэн дээр хийгдсэн байдаг гэдгийг нотолж байна.
Гэрлэн бүрхүүл нь сэвтэх, цоорох үед бидний махан бие өвчлөх, ажил үйлс бүтэмжгүй болох зэргээр сануулга өгч байдаг. Харин бид бүхэн энэ дохиог эс хайхран, эмчид очиж махан биеэ л эмчлүүлдэг нь учир дутагдалтай юм. Гэрлэн бүрхүүлээ эмчлэхгүйгээр махан биеэ эмчлэх нь үр дүн багатайн дээр эдийн засагт хохиролтой байдаг. Бид бүхэн хөдөө салхинд гаран байгалийн сайхныг харж, усны чимээг сонсоход сэтгэл амарч, ядаргаа тайлагддаг гэдэг. Энэ нь бид бүхэн байгалийн энергийг байгаль дэлхийгээсээ авч байгаагийн нэг илрэл юм. Мөн бүрхан номын газар очиж номын дуу сонсоход нэг хэсэгтээ сэтгэл сайхан байж, ажил үйлс бүтэмжтэй байдаг нь номын аргаар энерги авч байгаа хэрэг. Мөн сэтгэл санаагаа өөдрөг байлгах нь эрүүл мэндэд тустай гэх учир нь бид өөрсдөө энергээ нөхөн сэргээж байдаг гэсэн үг юм.
Энергийн урсгал нь жигд хэвийн байгаа хүний гэрлэн бүрхүүл нь бүтэн байж, махан бие нь өвдөхгүй, аз жаргалтай, хийморлог байдаг.

No comments: