日本語 ENGLISH
Заримдаа итгэхийн тулд харах хэрэгтэй болдог. Агуу хүмүүс боломжийг бүтээдэг. Ухаантнууд боломжийг ашигладаг. Сул дорой хүмүүс боломжийг хүлээдэг. Тэнэгүүд боломжийг алддаг. Бага багаар, алхам алхамаар, хэн бүхэнд оргилд хүрэх боломж байдаг.

Ega True буюу Энергитэй гоо сайхны бүтээгдэхүүн

Ega True буюу Энергийн гоо сайхны бүтээгдэхүүнүдийг тайлбарлахаас өмнө нэрнийх нь утгыг тайлбарлавал илүү ойлгоход хялбар байх. Англи хэлэнд нас гэдэг үгийг AGE гэдгийг бид бүхэн мэднэ. Харин энэ үгийг тонгоруулан уншвал EGA болж байгаа юм. Дэлхийд нэрд гарсан гоо сайхны бүтээгдэхүүнүүд "Anti-age" буюу "Хөгшрөлтийн эсрэг" гэсэн бичигтэй байдгийг та бүхэн мэднэ байх. Харин манай энэ бүтээгдэхүүний хөгшрөлтийн эсрэг гэдэг ойлголт нь хуучирсан ойлголт, шинэ үеийн технологи бол "EGA" буюу "Эргэн залуужуулна" гэсэн үг юм. Тиймээ, та энэ бүтээгдэхүүнийг хэрэглэснээр эргээд залуужна, "Мөнхийн гоо сайхнаа хадгална", энэ бол хүмүүн төрөлхтөн бидний эртний мөрөөдөл гэдгийг хэлээд юу хийнэ. Өнөөдөр бид бүхэн эргэж залуухан харагдахын тулд элдэв янзийн бүтээгдэхүүн хэрэглэх, элдэв төрлийн мэс ажилбарт нүүр царайгаа сэглүүлж байгаа нь нууц биш. Харин та одооноос эхлэн тэр элдэв төрлийн эм тан, бараа бүтээгдэхүүн, гоо сайхны мэс ажилбарын талаарх бодлоо март!!! Эргээд ямар үр хүрэх нь мэдэгдэхгүй, өөрийн эрүүл мэндэд яаж нөлөөлөх нь ойлгогдохгүй, зөвхөн гадна үзэмж төдийхөн үл ойлгогдох хэрэгслээр амьдралаасаа, насаа богиносгон байж гоо сайхан харагдах гэж зовсноос энэ бүтээгдэхүүнийг хэрэглээд, бие дотроосоо энергээр баян, харагдах үзэмж үзэсгэлэн төгс, амьдралын эрч хүчээр дүүрэн, урт удаан наслах үлгэрийн юм шиг боломж байгааг олж харах болно. Энэ бүтээгдэхүүнүүд нь таны өдөр тутмын гоо сайхны бусад бүтээгдэхүүний адилаар хэрэглэгдэхийн дээр бусад бүтээгдэхүүнүүдээс ялгагдах онцлог болох таныг 24 цагийн турш энергээр тэтгэж, гадны элдэв муу бүхнээс хамгаалан үүнтэй уялдуулан таныг эргэн залуужуулна. Ид шидийн мэт зүйл яриад байхаар юу нь мэдэгдэхгүй элдэв химийн найрлагаар хүнийг тарчлаан зовоох бүтээгдэхүүнийг сурталчилаад байна гэж бодох байх, та бүү санаа зов, энэ бүтээгдэхүүнүүдийг Квантын технологи дээр үндэслэн 25 жилийн турш судлан, туршилт хийн нөр их хөдөлмөр зарцуулан байж гаргаж авсан ба ЭКО сертификаттай /1991 он Франц улсад анх эхлэн байгалийн гаралтай бүтээгдэхүүнд олгож эхэлсэн, 100% байгалийн гаралтай гэдгийг дэлхий нийт тунхагладаг гэрчилгээ. Ecocert байгууллага нь байгалийн гаралтай болон органик гоо сайхны бүтээгдэхүүний стандартыг сайжруулахад голлон анхаардаг байгууллага юм/, Amized Fusion технологиор "Тэг цэгийн Энерги"-ийг агуулсан бүтээгдэхүүнүүд билээ. ЭКО сертификаттай гэдэг нь 100% байгалийн гаралтай гэдгийг мэргэжлийн түвшинд нотолж гэрчилгээ олгосон гэсэн үг юм. 
  • Та бидний био энергийн талбараар дамжин амьдралын хүчний энергийн эх сурвалж болдог. 
  • Гаршийн тос буюу усан тосны агууламжгүй. 
  • Ямар нэгэн үүсмэл цэвэрлэгч бодимын агууламжгүй. 
  • Ямар нэгэн зохиомол үнэр, өнгө буюу будагч бодимын агууламжгүй. 
  • Парабингүй, полиэтилэн гликол болон пропилин гликол хольцгүй. 
  • Эд эсийн генийн бүтэцэд муу нөлөөгүй. 
  • Ургамлын үндсэн бааз суурьтай, амьтан дээр туршилт хийгдээгүй. 
  • Дахин боловсруулагдах материалаар хийгдсэн сав баглаа боодолтой. Хүрээлэн буй орчинд ээлтэй.

No comments: