日本語 ENGLISH
Заримдаа итгэхийн тулд харах хэрэгтэй болдог. Агуу хүмүүс боломжийг бүтээдэг. Ухаантнууд боломжийг ашигладаг. Сул дорой хүмүүс боломжийг хүлээдэг. Тэнэгүүд боломжийг алддаг. Бага багаар, алхам алхамаар, хэн бүхэнд оргилд хүрэх боломж байдаг.

Шидэт савааг гоо сайханд хэрэглэх нь

Та бүхэн гадуур явахдаа сайн анзаараараа, энд тэндгүй л EGA гэсэн бичиг, энергийн саваагаар гоо сайхан болон массаж хийж үйлчлэх хаяг хадаатай байгааг харах болно. Тийм ээ, энэ шидэт саваа нь гоо сайхан, массажд хэрэглэгдээд нилээдгүй удаж байна. Саваагаар та нүүр, хүзүү гарынхаа, ер нь биеийнхээ үрчлээг арилгах иллэг хийж болно. Саваагаар иллэг хийхдээ савааг хэвтээ барьж, савааны хажуу талаар хийх ба биенийхээ аль ч хэсэгт байсан төвөөс гадагш, доороос дээш өргөх маягаар иллэг хийнэ. Иллэг хийхдээ массажны элдэв төрлийн тос хэрэглэж болно. Мөн энергижүүлэгч, ангагаагч тоснуудыг хамтад хэрэглэж болох ба эсвэл энергижүүлсэн ус хэрэглэх нь жирийн массажны тос хэрэглэснээс илүү үр дүнтэй.
  1. Хөмсөгний дунд босоо үрчлээг арилгахдаа эхлээд төвөөс 2 тийш нь, дараа нь босоо чиглэлд саваагаар дарж иллэг хийнэ.
  2. Нүдний гадна талын үрчлээг арилгахдаа нүдний доогуур 2 тийш нь, тэгээд дээш хагас дугуйруулан иллэг хийнэ.
  3. Нүдний дээд зовхины үрчлээг арилгахдаа эхлээд дээш босоо чиглэлд, дараа нь налуу буюу 45 орчим өнгөц үүсгэн дээш татах маягаар иллэг хийнэ.
  4. Духны үрчлээг арилгахдаа эхлээд хөмсөгний дээд талд дээш өрнгөх маягаар босоо чиглэлд, дараа нь духыг нийтэд нь босоо чиглэлд дээш өргөх маягаар иллэг хийнэ.
  5. Доод зовхины унжсан хэсэг буюу улцанг арилгахдаа эхлээд доороос дээш өргөх маягаар, дараа нь хэвтээ чиглэлд гадагш нь татах маягаар иллэг хийнэ.
  6. Хүзүү эрүүний хэсэгт доороос дууш өргөх маягаар иллэг хийнэ. Хацар шанааны иллэг хийхдээ хөндлөн чиглэлд гадагш татах маягаар эхлээд, хагас дугуйруулан дээш өргөх маягаар иллэг хийнэ.

No comments: