Энергийн үйлдвэрлэгч болсон гайхамшигт саваа нь байгалийн 12 төрлийн эрдэс бодис чулуулаг болон алмаз эрдэнийг дотроо агуулсан бүтээгдэхүүн юм. Энэ бүтээгдэхүүнийг таны биед болон хайртай гэр бүлийнхний биед үүссэн энергийн түгжрэлийг тайлах болон энергийн тэнцвэржилтыг бий болгох, өвчин шаналгааг намдааж ядаргааг тайлах, гэрийн тэжээвэр амьтад, гэр орон, өрөө тасалгаа, идэж буй хоол хүнс, хүрээлэн байгаа орчин, хэрэглэж байгаа бүхнээ энергижүүлэхэд хэрэглэж болно. Ер нь л хүний амьдралын өдөр тутмын бүх л хэрэглээндээ ашиглаж болно.
Саваагаар энергижүүлснээр:
Энергижүүлэх гэж байгаа хүн амьтан, эд зүйл, хоол хүнсэндээ саваагаа 90 градус байхаар барьж, цагийн зүүний дагуу, бугуйгаараа биш тохойгоороо тойрог хэлбэрийг үүсгэн эргүүлнэ. Тохойгоороо эргүүлэх учир нь хүн бугуйгаараа эргүүлэхэд зөв тойрог бус зуйван тойрог үүсгэдэг байна. Харин тохойгоороо эргүүлэхэд харьцангуй зөв хэлбэрийн тойрог үүсгэдэг.
Хүн энергижүүлэх үед энергижүүлэх гэж байгаа хүнээ чөлөөтэй амьсгаа авч, ямар нэгэн зүйл бодохгүйгээр биеэ тайван байлгаж болохуйцаар суулгах хэрэгтэй. Энергижүүлэх явцад нүдээ аньж, чөлөөтэй амьсгалж байна.
Саваагаар энергижүүлснээр:
- Бие организмын шингэний хуваарилалт зөв явагдана.
- Бодисын солилцоог сайжруулснаар цусны эргэлт сайжирч, цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ нэмэгдэнэ.
- Эсийн түвшинд цэвэрлэгээ хийж хорт бодис, хаягдлыг гадагшлуулна.
- Сэтгэл санааны түвшинд үйлчлэн шаналал, стрессийг арилгана.
Энергижүүлэх гэж байгаа хүн амьтан, эд зүйл, хоол хүнсэндээ саваагаа 90 градус байхаар барьж, цагийн зүүний дагуу, бугуйгаараа биш тохойгоороо тойрог хэлбэрийг үүсгэн эргүүлнэ. Тохойгоороо эргүүлэх учир нь хүн бугуйгаараа эргүүлэхэд зөв тойрог бус зуйван тойрог үүсгэдэг байна. Харин тохойгоороо эргүүлэхэд харьцангуй зөв хэлбэрийн тойрог үүсгэдэг.
Хүн энергижүүлэх үед энергижүүлэх гэж байгаа хүнээ чөлөөтэй амьсгаа авч, ямар нэгэн зүйл бодохгүйгээр биеэ тайван байлгаж болохуйцаар суулгах хэрэгтэй. Энергижүүлэх явцад нүдээ аньж, чөлөөтэй амьсгалж байна.
- Сууж буй хүнийхээ 4-н талын хоосон орон зайд нар эхлээд эргүүлнэ.
- Титэм хүрднээс эхлэн үндэс хүрд хүртэл тус бүрд нь энергижүүлнэ.
- Үе мөчний холбох эдүүд дээр энергижүүлнэ.
- Титэм хүрднээс эхлэн биеийг бүхэлд нь тойруулан спираль хэлбэрээр 3 удаа тойруулна.
- Баруун болон зүүн талд доороос мөр давуулан буцаан доошилж цацах маягаар тус бүр 3 удаа.
- Энергижүүлж дууссаны дараагаар тухайн энергижүүлсэн хүнээ алгуурхан нүдийг нь нээлгэж, энергижүүлсэн ус уулгах хэрэгтэй.
No comments:
Post a Comment