日本語 ENGLISH
Заримдаа итгэхийн тулд харах хэрэгтэй болдог. Агуу хүмүүс боломжийг бүтээдэг. Ухаантнууд боломжийг ашигладаг. Сул дорой хүмүүс боломжийг хүлээдэг. Тэнэгүүд боломжийг алддаг. Бага багаар, алхам алхамаар, хэн бүхэнд оргилд хүрэх боломж байдаг.

Энергийн бугуйвч буюу Magnetic Bracelets

Бугуйвчны маш олон төрлийн загвар байдаг бөгөөд бугуйвчны үндсэн материал нь титан ба инфра улаан туяа, байгалийн ховор соронзонтой хослуулан бүтээсэн учираас хүний биеийн биоэнергид шууд нөлөөлөн цаашилбал физик бие хийгээд цусны эргэлтэнд шууд нөлөөлдөг. 
Цусны даралт тогтворгүй, сахарын өвчлөл, рематизм, багтраа, уушигны өвчлөл, хөшилт, булчингийн чангаралт гэх мэтчилэн маш олон тооны өвчиний шаналгааг дарж, аажмаар илаарших процессыг тэтгэдэг.
Бугуйвч зүүнгүүт цусны эргэлтэнд өөрчлөлт орж эхэлдэг, цусны бүтэц эрэмбэлэгдэн хүчилтөрөгчийн хангамж нь нэмэгдэхийн зэрэгцээ цус тодорхой хэмжээгээр шингэрч, аажимдаа бүлэгнэл үүссэн хэсгүүд болон артерийн цусны ханан дахь наалдсууд цэвэрлэгдэн, тэр бүү хэл зарим хаагдсан байсан хялгасан судсууд хүртэл сэргээгдэж эхэлдэг.
Ингээд цусны эргэлт сайжраад ирэхээр хүний бодисын солилцоо сайн явагдаж, бодисын солилцоо сайжирсанаар бие дэх хортой бодис биеэс бүхий л шингэн нүх сүвээр дамжин гадагшилдаг. Иймээс бугуйвчийг зүүж байх хугацаандаа байнга тогтмол ус ууж байх шаардлагатай.
Бугуйвчаа 7 хоногт нэг удаа хүйтэн усаар зайлаад хэсэг хугацаанд байлгасны дараа дахин зүүвэл үр шим нь илүү өгөөжтэй.
Инфра улааны туяа (FIR)-ны үйлчлэлийн ачаар биед байнга калор шатаагдах процесс явагдаж та адаглаад л өдөрт 10 км орчим гүйсэнтэй тэнцэх калорыг биеэсээ ялгаруулна.
Тиймээс махлаг хийгээд суугаа ажил хийдэг хүмүүс илүү тохиромжтой.
Гэр бүлийн асуудалтай хосуудад хамгийн тохиромжтой хос бугуйвч нь Пирамид гэдэг нэртэй хос болно. Дашрамд дурьдахад үр тогтохгүй олон жил болсон хосууд Амега бугуйвчийг зүүгээд хүүхэдтэй болсон тохиолдол маш олон байдаг.
Түүнчлэн нуруу нугас нь өвддөг, бамбай булчирхай, хоолойн өвчлөлтэй, бас хэт их хөөрдөг хүмүүс бугуйвчнаасаа илүү хүзүүний зүүлт нь хүчтэй нөлөөлдөг. Бидний бие газрын татах хүчний дагуу нас ахих тусам бүх арьс маань доошоо унжиж байдаг. Хүзүүний зүүлт үргэлжийн мөнхөд гоо сайхан галбираа алдахгүй арьсаа доош унжуулахгүй байх, урьдчилан сэргийлэх өндөр ач холбогдолтой.

No comments: