日本語 ENGLISH
Заримдаа итгэхийн тулд харах хэрэгтэй болдог. Агуу хүмүүс боломжийг бүтээдэг. Ухаантнууд боломжийг ашигладаг. Сул дорой хүмүүс боломжийг хүлээдэг. Тэнэгүүд боломжийг алддаг. Бага багаар, алхам алхамаар, хэн бүхэнд оргилд хүрэх боломж байдаг.

Тавтай морил

Таныг амьдралын төгс хэв маягт хөтлөх бизнесийн боломжийн талаар танилцуулахаар энгийн хэрнээ магадгүй таны амьдралыг үндсээр нь өөрчилж болох хэдхэн хормын сургалтыг амегагийн зүгээс та бүхэнд толилуулж байна. 
Танилцуулга


Аливаа оролдлогыг эхэлсэн л бол үйлдэлийг зайлшгүй хийх хэрэгтэй. Нэг үгээр хэлбэл ажил хийвэл дуустал давс хийвэл уустал гэдэг үгийг сайн санах хэрэгтэй. Та AMEGA GLOBAL-ийн бүтээгдэхүүнийг худалдан авч бизнесийн данс нээлгээд зогсохгүй хэрхэн цаашид ашиг олох боломжийг нээх бүхий л систем буюу дүрэм журам, процесс, үүрэг хариуцлагыг ч мөн сайтар судлах шаардлагатай. Таны шууд худалдааны маркетингийн бизнесийн амжилт нь та компаниа, төлөвлөгөөг нь, түүнчлэн бүтээгдэхүүнээ болон системээ хир зэрэг сайн мэдэж байгаагаас тань бүрэн хамаарах болно гэдгийг сайтар ойлгох явдал юм.

Ингээд энэхүү сургалтанд оролцсоноор та: 
1. Шууд худалдааны маркетингийн үндэс 
2. Шууд худалдааны маркетигийн ашиг тус 
3. Таны мөрөөдөл, хүсэл тэмүүлэл, ирээдүйн зорилго 
4. Боломжийг олж авахын тулд өөрийгөө бэлдэх 
5. Амега-аар дамжуулан хэрхэн бизнесээ эхлүүлэх 
6. Шууд худалдааны маркетингийн 5 шат 
7. Амега-ийн системийн талаар ойлголт зэргийг бүрэн авч чадна.

Шууд худалдааны маркетинг гэдэг нь өөрийн гэсэн баг үүсгэн аливаа бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг түүгээрээ дамжуулан борлуулалт хийхийг хэлнэ. Энэ нь хүмүүс нэгээс нөгөөдөө аливаа үйлчилгээ болон бүтээгдэхүүнийг танилцуулах журмаар шууд хэрэглэгчид хүргэж буй арга юм. Уламжлалт маркетинг нь борлуулалтын зардал гэж томоохон зардал гаргаж, түүнийгээ бүтээгдэхүүний үнэд шингээж байдаг. Жишээлбэл: зар сурталчилгааны зардал гэж 1 минут нь хэдэн зуун мянгаар тооцогддог маш том зардал байдаг гэдгийг хэн хүнгүй мэднэ. Тэгээд тэр хэдэн зуун мянга нь бүтээгдэхүүний үнэд шингэж та бидний гар дээр ирдэг буюу та бидний мөнгөөр бүтээгдэхүүнээ сурталчилж байна гэсэн үг. Харин шууд худалдааны маркетинг нь энэ асуудлыг төгс шийдсэн гэж хэлж болно. Учир нь та бид өөрөө хэрэглэж буй бараагаа хэн нэгэнд тайлбарласнаар сурталчилгааны зардлыг хэмнээд зогсохгүй та бид өөрсдөө тэр зардлаа урамшуулал болгон авч байдаг юм. Нэг үгээр хэлбэл амнаас ам дамжин хэрэглэгчээс хэрэглэгчид сурталчилагдаж, хэрэглэгч өөрөө зөвлөгч болж бусдыг энэхүү бизнест урин эцэст нь тэрхүү хэрэглэгчийн баг хийсэн борлуулалтынхаа хирээр санхүүгийн урамшуулал хүртдэг систем юм. Компаниудын хувьд тэрхүү түгээлтийн системийг үүсгэж сурсан хүмүүсийг эдийн засгийн талаар дэмжиж асар их хэмжээний урамшуулалыг өгч байдаг. Энэхүү системийн хамгийн онцлог тал нь аливаа бүтээгдэхүүн үйлчилгээ гуравдагч этгээдийг дамжилгүйгээр шууд хэрэглэгчиддээ хүрч байгаад оршдог юм. Өөрийн гишүүд болон үнэнч хэрэглэгчдийнхаа хамт хамт хөгжиж байдаг хамгийн хүчирхэг болоод зардал хэмнэлттэй аргаар зах зээлд өөрийн байр сууриа олж авдгаа шууд худалдааны маркетинг нотолж чадсан байдаг. Тийм ч учраас өнөөдөр дэлхий дахинд томоохонд тооцогддог Coca-Cola, Colgate-Palmolive, Gillette, AT & T зэрэг корпорациуд нь энэхүү шууд худалдааны маркетингийн хөшүүргээр ажиллаж байдаг билээ.


Шууд худалдааны маркетинг нь хувь хүний болоод бизнесийн хөгжлийн шинэ хэв маяг болон асар хурдтайгаар хөгжиж байна. Дэлхий даяарчлагдаж глобалчилагдаж, техник технологийн хувьсал эрчимтэйгээр шинэчлэгдэн өөрчлөгдөж хүмүүс амьдралынхаа туршид ямар нэгэн байгууллагад насаараа ажилладаг байсан хуучин амьдралын хэв маяг аажмаар алга болж байна.
Өнөө үед хүн бүр “хувиараа ажилладаг” гэдэг тодотголтой амьдарч байгаа бөгөөд “ажилладаг” гэдгээ ч батлан харуулах ёстой болж байна. Өнөөдөр хувь хүн бүрт асар их боломж, тэрчлэн мэргэжлийн болоод хувь хүнийхээ хувьд амжилтанд хүрэх агуу их эрх чөлөө байна. Хуучин загвар ёсоор бид бүхэн энэ л “хувь заяа төөрөг минь ” гэж үзэн тэр л замаар замнадаг байсан бол харин орчин үед “хувь заяа төөргөө залах өөрийн зам” гэдэг ойлголтоор глоболчилагдсан эрин үед амьдрах болжээ. Харин одоо танд амжилтанд хүрэх хамгийн шилдэг урамшуулалын системтэй бүхий л мэдээлэл нь онлайн дээр тавигдсан гайхамшигтай универсал бүтээгдэхүүнтэй глобал компанид ажиллах боллоо. Амжилтанд хүрэх эсэх тань таны л гарт байна. 

Яагаад сая сая хүмүүс шуд худалдааны маркетингийн бизнест хүчээ сорих болов оо.
1. Ашиг нь цалингаас хамаагүй дээр
Асуулт: Яагаад энэ бизнес рүү маш олон хүмүүс хошууран ордог вэ?
Хариулт: Тэд баян чинээлэг болох замыг эрэлхийлж.\
Асуулт: Яагаад ихэнх хүмүүс тогтмол цалинтай ажил хайдаг вэ? 
Хариулт: Тэд үнэхээр чинээлэг амьдрахыг хүсдэггүй.
Асуулт: Хэн нэгэн чинээлэг хүн бизнес хийж байгааг чи мэдэх үү? 
Хариулт: Бараг бүх л чинээлэг иргэд хувийн бизнес эрхэлдэг.

Хэн нэгэн үнэхээр чинээлэг хүн аль нэг байгууллагад ажилладагийг чи бас мэдэх үү?

Чи ажилладаг байна уу, бизнес хийдэг байна уу, танаас гарах хүч, оролдлого адилхан байдаг ч буцаад танд ирэх орлогын хувьд асар зөрөөтэй байдаг. Хэрвээ цалинтай ажил тийм л сайн юм бол таны босс чинь яагаад хэн нэгэнд ажилладаггүй юм бэ? 

2. Таныг нэмэлт орлогоор хангах боломж
Өнөөдрийн энэхүү хурдтай өөрчлөлттэй ертөнцөд амьдрахад маш их хэмжээний мөнгө хэрэгцээтэй байна. Орон гэр, машин унаа, гэр орноо тохижуулах, хүүхдээ сайн сургуульд суралцуулах, амралтаа үзэсгэлэнтэй газруудад өнгөрүүлэх, эмнэлэгт үзүүлэх, эмчлүүлэх, гэх мэтчилэн мөнгө орохгүй зүйл гэж алга. Зүгээр л хэвийн амьдрахад ч гэсэн асар их хэмжээний мөнгө шаардлагатай байна.
Энэхүү асар хурдтай эдийн засаг нийгмийн өөрчлөлттэй үед амьдарч буй бид бүхэн зүгээр л ажил хийгээд л тогтмол орлогоороо амь зууна гэдэг төсөөлөх ч аргагүй зүйл болоод байна. Үнэнийг хэлэхэд бидний цөөхөн хэсэг нь ажлынхаа хажуугаар орлого олох гэж ажилладаг бөгөөд ихэнх маань цагаа тв үзэх гэх мэтийн аахар шаахар зүйлд үргүй зарцуулж байдаг билээ. Таны ажлын хажуугаар хийдэг ажлын чинь орлого таны авдаг цалингаас чинь хэд дахин их байна гээд төсөөлөөд үз. Хэрвээ таны давхар ажил чинь таны сарын орлогыг 50 хувиар эсвэл бүүр 100 хувиар нэмэгдүүлбэл та яах вэ?
Хэрвээ та ажлаасаа гарах ч юм уу ажилгүй болох тохиолдолд энэхүү орлого чинь таны баталгаа болох юм.

3. Таны санхүүгийн эрх чөлөөнд хүрэх зам
Заавал яахаараа 55 насандаа тэтгэвэртээ гарах ёстой гэж, яагаад бид нар 35 насандаа ч юмуу эсвэл 40 насандаа тэтгэвэртээ сууж болохгүй гэж. Таны хэрэгцээг хангах хангалттай их мөнгөтэй бол та ер нь яагаад заавал та ажиллах ёстой юм бэ? Та өөрийн гэсэн санхүүгийн төлөвлөгөө байхгүй, түүндээ захирагдахгүйгээр хангалттай хэмжээгээр хүссэн зүйлдээ мөнгөө зарцуулна гээд төсөөлөөд үз дээ.
Бидний ихэнх маань санхүүгийн эрх чөлөөнд хүрээгүй байдаг учир нь хүрэхгүй байх тэр замыг бид өөрсдөө сонгодог. Уул нь хүн бүр санхүүгийн эрх чөлөөнд хүрэх боломж бий ялангуяа амегагийн сүлжээгээр дамжуулан. Та санхүүгийн эрх чөлөөнд хүрснээр дахин мөнгөний талаар санаа зовох зүйлгүй болно.

4. Таныг тасралтгүй урсах орлогоор хангана
Хэрвээ та ажил хийдэг бол та үнэндээ өөрийн цагаа мөнгөөр сольж байгаа юм. Хэрвээ та хувиараа бизнес хийдэг бол та ажиллахаа болиход л таны бизнес зогсоно. Харин гэтэл сүлжээний маркетингтай бизнест та анхны оролдлого хувь нэмрээ оруулсан байхад л цаашид амьдралынхаа туршид тасралтгүй орж ирэх орлогоор хангагддаг. Мянга мянган сүлжээний лидерүүд өнөөдөр тэтгэвэртээ гарсан ч гэсэн тасралтгүй урсах орлоготой байна .

5. Энэ бизнес танд илүү их эрх чөлөө, уян хатан байдлыг олгоно
Хайртай хүмүүсийнхээ сайн сайхны төлөө ажлаас гэрийн хооронд шогших маш олон хүмүүсийг би мэднэ. Та ажлаа хийж байх үед хүүхдээ цэцэрлэгт хүргэж өгөх, тэднийг асран халамжлах, өвчтэй үед нь харж хандах гээд энэ бүхэнд та цагаа зарцуулах ямар ч боломжгүй байдаг. Харин сүлжээний маркетингийн бизнес хийж явахад танд энэ бүхнийг амжуулахын хажуугаар та хаанаас ч хэзээ ч ажлаа хийсээр л байдаг. Үр хүүхдийнхээ өмнө хариуцлагатай байж тэднийгээ асран чөлөөтэй үедээ ажлаа хийгээд л . Өглөө ажиллана уу, өдөр, орой юу эсвэл амралтын өдрүүдээрээ ажиллана уу таны л дурын асуудал, мөн долоо хоногт 3 цаг ажиллана уу, 10 цаг ажиллана уу энэ мөн таны дурын хэрэг, гагцхүү та ямар амжилтанд хүрмээр байна түүнээс л хамаарна.

6. Та гэрээсээ ч ажлаа хийж болно
Ихэнх сүлжээний амжилтанд хүрэгсэд гэрээсээ ажиллаж амжилтанд хүрсэн байдаг. Интернетээр, гэрийн утсаар, найзуудыгаа гэртээ урин, гэрээр нь зочлон маш хялбархнаар буюу ямар нэгэн том ажлын байр үүсгэж, ажилчид цалинжуулахгүйгээр сүлжээний маркетингийн бизнест агуу их амжилт олсон байдаг.

7. Хөшүүрэгт орлого: бага ажиллаад илүү их орлого ол!
“Зуун хүний 1 хувийн оролдлого хүчин чармайлтанд найдсанаас өөрийнхөө зуун хувийн хүчин чармайлтанд найдсан нь хамаагүй дээр” гэж америкийн анхны тэрбумтан Паул Ж Гэтту хэлсэн байдаг.
Сүлжээний маркетинг гэдэг нь бусад хүмүүсийн хөдөлмөр дээр хөшүүрэгдэж орлого олохыг хэлж байгаа юм. Нэг үгээр хэлбэл хэдий чинээ олон хүнийг чи энэхүү бизнест татан оролцуулна, хэдий чинээ тэд нартай туслаж, дэмжиж ажиллана төдий чинээ орлогыг компаниас олох юм. Энэхүү бизнест хүчээ сорьсон хүн бүр үр шимийг нь асар их хэмжээгээр хүртдэг билээ. Та долоо хоногт 10-15 цаг ажлынхаа хажуугаар ажиллаад сард 10000 ам.доллараас 20000 ам долларын цалинтай ажиллах боломж байна гээд төсөөлөөд үз, түүнчлэн 30 цаг ажиллах юм бол тэгэхээр орлого ямар байна гэж бодно оо.

8. Бусдад тусал, ингэснээр та өөртөө тусалж байгаа юм.
Хүний хорвоод та бид бие биедээ тусалж амьдрах нь жам билээ. Энэхүү сүлжээний бизнест та бусдад буян үйлдэж тэднийг өсч хөгжихөд нь, орлоготой болоход нь тусалснаар та ч мөн тодорхой хувиар ашиг шимийг нь хүртэх болно.

9. Өсөлтийн хамгийн эерэг орчиноор та хангагдана.
“Таны амжилт чиний бүлгийн хүмүүсийн хүлээлтээс шууд хамаардаг”гэж Антону Роббинс хэлсэн байдаг. Нэг номерын амжилтын хөтөч
Ихэнх амжилттай хүмүүс өөрсдийн амжилтаа тэдний эргэн тойрон хийгээд ойрын хүмүүстэйгээ хуваалцан тэдэнд зориулж байдаг. Энэхүү бизнест та бүхэн үргэлж хувь хүний хөгжил хийгээд бизнесийн хөгжилийн ур чадварын талаар хөтлөгдөн, заалгаж, суралцаж үргэлж амжилтанд хүрэх замаа заалган ахих боломж олддог юм.

10. Хувь нэмрээ оруулахын учир утга
Байж болох бүхий л хэрэгцээгээ хангах нь энэхүү бизнест таны оруулж буй хувь нэмэр юм. Мянга мянган хүмүүс танаар дамжуулан шууд ба шууд бус замаар үр шимийг тань хүртэж байдаг. Таныг энэхүү бизнест урьж авчиран оруулсанд чинь талархалаа нэгэн өдөр илэрхийлбэл танд ямар байх вэ? Таны урьж оруулсан хүмүүсийн тусламжтайгаар та мянга мянган хүнийг сайн сайхан амьдрахад нь боломжийн орлого олоход нь тусалсан гээд төсөөлөөд үз дээ.

No comments: