日本語 ENGLISH
Заримдаа итгэхийн тулд харах хэрэгтэй болдог. Агуу хүмүүс боломжийг бүтээдэг. Ухаантнууд боломжийг ашигладаг. Сул дорой хүмүүс боломжийг хүлээдэг. Тэнэгүүд боломжийг алддаг. Бага багаар, алхам алхамаар, хэн бүхэнд оргилд хүрэх боломж байдаг.

Шидэт Саваа буюу AMWand

Дэлхий дахинд эерэг өөрчлөлтийг асар хурдан хугацаанд авчирах энергийн агуу их эрчимийг агуулсан мөнхийн саваа нь орчин үеийн шинжлэх ухаан эртний мэдлэгийг хослуулан бүтээгдсэн болно. Энэхүү гайхамшигт байгалийн мөнхийн энергийг тээгч саваа нь тусгай найрлага бүхий нунтаг эрдэс баялагаар баяжуулагдан AMized TM Fusion технологиор бүтээгдэн бидэнд хэрэгцээтэй байгалийн энерги буюу амьдралын хүчний энергийн хуримтлалыг үүсгэн цэнэглэж байдаг энерги үйлдвэрлэгч юм.
Дашрамд дурдахад энэхүү АМized Fusion технологи нь орчин үеийн хамгийн шилдэг технологи болох нано технологиос ч дэвшилттэй бөгөөд гэрлийн хурднаас ч илүү хурдтайгаар үйлчилж, орон зай цаг хугацаанаас үл хамааран үйлчилдэгт технологийн гайхамшиг, ид шид нь оршино. 
Энергийн түгжрэл буюу блок тайлахад хүрднүүд дээр цэнэг өгнө. Саваагаа 90 градусын байрлалтай барин цагийн зүүний дагуу 3, 9, 18, 36, 72, 108 удаа эргүүлнэ. Илүү үр дүнтэй болгох үүднээс энергижүүлж буй цэгтээ аль болох ойрхон бай.
Эрүүл ахуйн шаардлагыг хангасан шингэн дотроо саваа хийж хутгаж болно. Энэ нь уух ус, идэх хоол гэх зэрэг өөрийн биед шингээх аливаа хүнсний бүтээгдэхүүнийг бүрэн энергитэй болгон хэрэглэхэд тустай байдаг учир дээрхи аргаар энергижүүлж болдог.   
AM савааг хэрхэн ашиглах:
1. Биеийн ядаргааг тайлж махбод хийгээд энергийн хүрдүүдийн блокыг тайлахад
2. Биеийн дотоод хүч чадлыг нэмэгдүүлж, цусны эргэлтийг сайжруулахад
3. Бохирдсон аура буюу гэрлийн биеийг цэвэрлэхэд
4. Биеийн эд эсүүдийн эргэн нэгдэлтийг эрчимжүүлж залуужуулахад
5. Аливаа өвчин шаналгааг арилгахад
6. Гоо сайхны массаж хийхэд
7. Тураах массаж хийхэд
8. Хоол хүнсийг энергижүүлэхэд
9. Усны бүтэцийг өөрчилөн талстжуулан горхины ус мэт тунгалаг болгоход
10. Ядарч сульдаж доройтсон мал, амьтадыг тэнхрүүлэхэд тэдгээрийн ус тэжээлийг эрчимжүүлэхэд
11. Гэрийн тэжээвэр амьтан муур нохойны энергийг сэргээж хуримтлагдсан сөрөг цэнэгийг цэвэрлэхэд
12. Тасалгааны болон цэцэрлэгийн ургамал, түүнчлэн хүнсний ногооны ургалтыг сайжруулж байгалийн үр шимийг нэмэгдүүлэхэд
13. Өрөө тасалгаа, гэр оронд хуримтлагдсан муу мэдээллийг устгаж сайн эрчимээр дүүргэхэд
14. Удирдах ажилтануудын хурлын танхим хийгээд нийтийн хурлын танхимуудад цугласан сөрөг мэдээлэл энергийг цэвэрлэхэд
15. Эдэлж хэрэглэж буй алт, мөнгө үнэт эдлэлд хураагдсан элдэв сөрөг мэдээлэл, хүний нүдний хорыг цэвэрлэхэд
16. Эдийн засаг, орлогын хэмжээгээ нэмэгдүүлэх үүднээс эерэг энергийн хуйлрал бий болгох гэх мэт хязгаарагдашгүй олон талын ач холбогдолтой билээ.

No comments: